Булган аймгийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Вандандорж өөрийн цахим хуудастаа шууд дамжуулалт хийж ажлаас халагдах өргөдлөө өгсөн ч бичиг баримтыг өгөхгүй байгаа талаар мэдээлсэн билээ.
Тухайн асуудлаар Булган аймгийн ЭМГ-ын дарга П.Оюунцэцэг, эмч Г.Вандандорж нар мэдээлэл өглөө.
Булган аймгийн ЭМГ-ын дарга П.Оюунцэцэг: Монгол улсын эрүүл мэндийн салбар хүний нөөцийг бэлдэх зорилгоор хувиараа болон төрийн сангуудаар мэргэжил дээшлүүлж үндсэн мэргэжлээр эзэмшдэг. Булган аймгийн хувьд эрүүл мэндийн хөгжлийн төвд жил болгон үндсэн мэргэжил эзэмших, дээшлүүлэх захиалгаа өгдөг үүний хүрээнд төрийн сангийн гэрээгээр эрүүл мэндийг хөгжлийн төв захиалагч байгуулга эрүүл мэндийн газар суралцагч гэсэн 4 гарын үсгээр баталгаажсан дөрөвлөсөн гэрээгээр баталгаажуулж ажилладаг. Г. Вандандорж эмч 2019 онд сургуулиа төгсөөд Булган аймгийн гэмтэл согог судлалын төвд эмчээр ажиллаж эхэлсэн. Архиваас харахад гэрээнд заасны дагуу талууд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр ажил мэргэжлээ солих боломжтой гэсэн байсны дагуу хоорондоо ярьж тохироод аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Улаанбаатар хотод одоогоор ажилтай байгаа тул тушаалыг нь араас нь хүргүүлнэ гээд тохирсон. Булган аймгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн алба хаагчийг дэмжих зорилгоор 100 сая төгрөг батлагдсан. Манай орон нутагт цаашдаа ирж ажиллах залуу боловсон хүчнийг дэмжиж ажиллахаар анхаарч байна" гэлээ.
Харин эмч Г.Вандандорж: "Би бухимдсан үедээ цахим орчинд шууд дамжуулалт анх удаа хийж үзсэн. Тэр лайв маань нэлээн газар авч олон хүн үзчих шиг боллоо. Үзээд сэтгэл гаргаад тусалж дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Гарц гаргалгаа олохгүй шийдвэрлэж чадахгүй байсан асуудлаа хүмүүсээс мэдэж хурдан хугацаанд харилцан тохиролцоод шийдвэрлэж чадлаа. Дараагийн очих газраа тохирсон байгаа. Би хэдий Улаанбаатар хотын хүн ч гэлээ хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой байдаг. Стресс байхгүй илүү их боломжуудтай, эрүүл агаартай учир хүүхдүүдээ бодоод хөдөө орон нутгийг сонгож ажилладаг. Тэрнээс гадна хүрээд ирэхэд нийгэм нь сайхан таатай байвал хүмүүс удаан суурьшина. Энэ асуудлыг бараг жилийн өмнө хэлэлцсэн тэгээд 2 сарын өмнөөс бас хэлсэн ч шийдэгдэж өгөхгүй байсан. Одоо шийдэгдсэнд баяртай байна. Өчигдөр олон хүнийг бухимдуулж буруу зөрүү ярьсан бол уучлаарай" гэлээ.
АДМИН







Нийгэм




