Dark Light
Нийгэм | 2023-06-23

Заан цол хүртсэн бөх "Заан Жимни" автомашины эзэн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж корпорац нь “Аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь хамгийн зөв” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг ажээ. 

Ийм учраас тус корпорац нь байгуулагдсан үеэсээ эхлэн Үндэсний бөхийн спортыг бодитой дэмжиж ирсэн байдаг. Тухайлбал: Бөхийн өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна “Баянзүрх хайрхны хишиг” барилдааныг нийт 14 жил ивээн тэтгэж хамтран зохион байгуулалцсаар ирсэн түүхтэй. 

Түүнчлэн тус корпорац нь сүүлийн  хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж, даван шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлалыг тогтоосон бөгөөд өмнөх жилүүдэд улсын гарди М.Бадарч, улсын заан М.Лхагвагэрэл нар энэхүү “ЗААН ЖИМНИ” автомашины эзэн болж байсан билээ. 

Ийнхүү Бридж корпорац болон Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран энэхүү  үйл ажиллагааны санамж бичгийг 2023 оны 06-р сарын 20-ны өдөр Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд байгууллаа. Тус санамж бичигт Бридж корпорацын гүйцэтгэх захирал Ө.Батзориг, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зуран баталгаажуулсан юм. 

Энэ жил улсын наадмаар хаанахын хэний хүү долоогийн даваанд тунан барилдаж даван “Заан Жимни”-гийн эзэн болох бол оо? гэж үндэсний бөхөө шимтэн үзэгч Монгол түмэн маань таамаг дэвшүүлэн хүлээж суугаа нь гарцаагүй ээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08