Чанаргүй барилгын материал, будаг, доторлогооны хавтангаас үүдэлтэйгээр дотор агаарын чанар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөж, тэр дундаа хорт хавдар тусах эрсдэлийн томоохон хүчин зүйл болж буйг дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид тогтоогоод байхад манайд энэ асуудал чухал биш хэвээр!
Европын Холбооны улсуудад 1970-аад оноос дотоод орчны чанар дээр стандартыг хэрэгжүүлж Европын холбоогоороо 5 жил тутамдаа сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг нарийн хянадаг. Хятадын судлаачид 1980 оноос хойш дотоод орчны агаарын судалгааг хийж барилгын материалаас гарч байгаа дотоод орчны бохирдуулагчид хавдар үүсгэх маш өндөр магадлалтай гэдэг дүгнэлт дээр нэгдэж. Тэр битгий хэл формальдегид, бензол нь хятад хүүхдүүдийн хорт хавдар тусаж байгаа шалтгаан мөн байна гээд баталчихсан.
Манай улсад НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний судлаачид 2019-2020 оны хооронд 144 нэгжээс 583 дээж цуглуулж, Олон улсын математикийн загварчлалаар, АНУ-ын хавдрын эрсдэлийн аргачлалын дагуу үнэлгээ хийхэд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хорт хавдраар өвчлөх маш өндөр магадлалтай гэж гарсан.
Харамсалтай нь Монголчуудад энэ төрлийн стандарт өнөөдөр байхгүй...
НЭМҮТ 2019 оноос хойш стандартаа боловсруулаад, зохих зөвлөлүүдээр нь хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл тогтолцооны асар их гажуудалтай тулгардаг. Учир нь Агаарын тухай хуульд зааснаар БОЯ дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудлуудыг бүгдийг нь хариуцна гэж хуульчилсан тул стандарт гэх асуудал асар их удаашралтай нүүр тулсан.
Монгол улсын Шадар сайдын ажлын алба, СХЗГ болон НЭМҮТ хамтран дотоод орчны стандартыг батлуулах, хууль эрхзүйн орчны гажуудлыг засах ажлыг эхлүүлээд байна.
АДМИН







Нийгэм




