Dark Light
Нийгэм | 2023-06-23

Уул уурхайн орлогч сайд асан Д.Рэнчинхандад хүндэтгэл үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн өнөөдөр /2023.06.23/ тус яамны албан хаагчдын хамтаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Уул уурхайн орлогч сайд асан Д.Рэнчинхандад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

Дугарын Рэнчинханд нь 1941 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1961 онд 10 жилийн дунд сургууль, 1966 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. 

1966-1973 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхай, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд хэсгийн инженер, ерөнхий инженер, уурхайн дарга, 1973-1976 онд ТЭХҮГЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга, 1976-1990 онд ГУУҮЯ, ЭХУУҮГЯ, Хүнд үйлдвэрийн яаманд уул уурхайн асуудал эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19