Dark Light
Нийгэм | 2023-06-23

"Цахим аймаг" форум Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУ-ын Засгийн Газраас баталсан "Цахим аймаг" бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 

Аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыгг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ орон нутагтай хамтран ажиллах юм. 

Үүний хүрээнд өнөөдөр /6-р сарын 23/ Дархан-Уул аймагт зохиогдож буй "Маргаашийн хот" уриатай "Ухаалаг хот" арга хэмжээний 2 дахь өдөр 21 аймгийн төвийн сумдуудын удирдлагууд, Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид, ОУ-ын зочид төлөөлөгчдийг хамруулсан "Цахим аймаг" хэлэлцүүлэг, форумыг ЦХХХЯ, Дархан сумын ЗДТГ, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа. 

Форумд Сангийн сайд Б.Жавхлан, ЦХХХЯ-ны Б.Батцэцэг нар оролцож цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын болон ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19