Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Арцат болон Хүүшийн амны газар ашиглагч иргэд аж ахуй нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж ТХГНТ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
- Хан-Уул дүүрэг 22-р хороо, БОАЖ Яамны дээшээ өгсөж буй явган зам, дугуйн замыг үргэлжлүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайн газар чөлөөлөлтийг шуурхай гүйцэтгэх мэдэгдэл өгч хяналт тавин ажиллаж байна.
- Арцатын аманд ашиглах эрхтэй талбай дээрээ шороон овоолго үүсгэснийг зөөвөрлөх, зөвшөөрөлгүй шөнөөр шороо асгаад байгаа тээврийн хэрэгслүүдийг тогтоож хариуцлага тооцохоор ажиллаж байна.
- Мөн Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар зам гаргаж байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж буй асуудлаар Улсын байцаагч томилон хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газар
АДМИН







Нийгэм




