Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг тариалангийн төв бүс Сэлэнгэ аймгийн Жавхлант, Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Орхон, Сайхан, Баруунбүрэн сум, Дархан-Уул аймагт ажиллалаа.
Сэлэнгэ аймагт энэ жил нийт 123.708 га талбайд улаанбуудай, 44.733 га-д тосны ургамал, 5470 га-д тэжээлийн ургамал, 2317 га-д төмс, 3003 га-д хүнсний ногоо тариалж, тэжээлийн таримлын тариалалт үргэлжилж байна.
Тус аймагт улаанбуудайн соёололт жигд сайн байна. Ойрын 3 хоногт орсон хур бороо хуурай гандуу байсан хөрсөнд чийг өгч, ургамлын ургалтад сайнаар нөлөөлж байгааг тариаланчид хэллээ.

АДМИН







Нийгэм




