Дотоод хэргийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
Хил хамгаалах еренхий газрын захиалгаар Хилийн албаны сургуулийг 57 сонсогч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төрөл мэргэжлээр 5 сонсогч төгсөж, бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.
Энэ жил Хил хамгаалах байгууллагаас Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийг 20 хилчин, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг 6 хилчин амжилттай төгсөж байна. Батлан хамгаалахын удирдлагын академийг дэд хурандаа Э.Хашмөнх, дэд хурандаа М.Баяржаргал, дэд хурандаа М.Энхманлай, хошууч Б.Мухулай нар онц дүнтэй төгссөн юм.



АДМИН







Нийгэм




