“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Замын-Үүд сумын засаг даргын орлогч Д.Отгонбаяр
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа нар аяны зорилго зорилтыг танилцуулан нээлээ.
УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Дүрслэх урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой 'Музей үзэх дуртай' анимешн үзүүлж “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг тайлбарлан таниулж, хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Хайрцаг дахь музей” боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгууллаа. Цахим хөтөлбөрийн хүрээнд AR–р дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг шилдэг үзмэрүүдийг иргэд, хүүхэд багачуудад үзүүлэн ажиллалаа.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ
Замын-Үүд сумын нутгийн иргэдэд зориулан Түүхийн ухааны доктор (Ph.D.) С.Өлзийбаяр “Уламжлалт овоо тахилга Монголчуудын үнэт зүйл болох нь” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл тавьсан бол чадавхжуулах сургалтыг
Монгол Улсын Үндэсний номын сан ном бүрдүүлэх, боловсруулах солилцох хэлтсийн дарга Г.Гүнжинлхам “Нийтийн номын сан: хэрэгцээ, ач холбогдол” сэдвээр, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал "Музейн мэргэжлийн арга зүй", Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын жүжигчин Н.Отгонтөгс "Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, арга зам ба франчайзинг" сэдвээр тус тус сумын соёлын ажилтнуудад сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө мэдээлэл олгож, санал солилцсон юм.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
Дуучин Б.Анхбаяр
Замын-Үүд сумын Соёл спортын ордны дугуйлангийн бүжиг, дууны ангийн сурагчид урлагийн тоглолтыг хүрэлцэн ирсэн үзэгчдэд толилууллаа.
АДМИН







Нийгэм




