Дэлхийн Мөрөөдлийн Сургууль, Боловсролын Ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд ISSP олон улсын шалгалт явагдана.
Дэлхийн Мөрөөдлийн Сургууль нь 2023 оны 04 дүгээр сард БНХАУ-ын 400 гаруй их, дээд сургуулиудын тэтгэлгийн эрх олгодог "Global education group"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дэлхийн тэргүүлэх чиглэл болох, AI технологи систем судлал, инженерчлэл, хүнсний технологийн чиглэлээр суралцах сонирхолтой залуусыг А, В, С зэрэглэлийн тэтгэлгүүдэд холбон суралцуулахад Монгол дахь ISSP англи хэлний олон улсын шалгалт авах эрхтэй болсон.
ISSP англи хэлний шалгалтыг улсын хэмжээнд 2023.06.30-ны өдөр 10.30-12.30 цагийн хооронд цахимаар авахаар бэлтгэж байна. Шалгалтад 21 аймаг 9 дүүрэгт 12 дугаар анги төгсөгчдийг тэгш хамруулахыг зорьж байна.
Бүртгэл 2023.06.27-ны өдрийн 16.00 цагт хаагдана.
Бүртгэлийн хураамжаа баталгаажуулсны дараа танд шалгалт зохион байгуулагч багаас шалгалтын зааварчилгаа болон хятад дахь бүртгэлийн лист очно.

АДМИН







Нийгэм




