Dark Light
Нийгэм | 2023-06-24

Авто зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагт Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багт байрлах "Авто зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн "М"-ын эзэмшлийн Toyota маркийн тээврийн хэрэгслийг "Х", "Д", "Д"нар нь бүлэглэн хулгайлж хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэн зугатаасныг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:

Иргэд Та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ

1. Харуул хамгаалалт, хяналтын камертай зогсоолд байрлуулах, 

2. Автомашины хаалга, цонхыг цоожлогдсон эсэхийг сайтар шалгах, 

3. Автомашиндаа хар хайрцаг / хяналтын камер/, дохиолол суурилуулах, 

4. Сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19