Dark Light
Нийгэм | 2023-06-24

"Соёлын сэргэлт аян" Хөвсгөл суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд амжилттай зохион байгуулагдаж, сумын Засаг дарга Ч.Энхбаатар аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ. 

УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Монгол цам”, "Гэгээн суварга" нүүдлийн үзэсгэлэнг тайлбарлан таниулж, урлагийн боловсрол олгох зорилготой Дүрслэх урлагийн музейн “Монголын нэг өдөр” боловсролын хөтөлбөр, AR–р дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг шилдэг үзмэрүүдийг иргэд, хүүхэд багачуудад үзүүлэн ажиллалаа. 

ИЛТГЭЛ, СУРГАЛТ:

Урлаг судлалын ухааны доктор (Ph.D.) дэд профессор Б.Баяртөр “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба уламжлалт урлаг” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл тавьсан бол чадавхжуулах сургалтыг 

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын жүжигчин Э.Билгүүн, франчайзинг төсөл зэрэг сургалт, 

Монгол Улсын Үндэсний номын сангийн уншлага үйлчилгээний хэлтсийн номын санч О.Билэгсайхан “Номын сангийн хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага”  сэдвээр,  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ЭШССХХ-ийн дарга, БМСанч Т.Энхжаргал, сэргээн засварлагч Р.Чинзориг нар “Музейн үзүүллэгийн аюулгүй байдал”, “Музейн тайлбар” сэдвээр тус тус сумын соёлын ажилтнуудад сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө мэдээлэл олгож, санал солилцсон юм.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ:

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын драм ангийн дарга МУСТА Э.Золзаяа, 

МУСТА Ч.Дорж болон  

Хөвсгөл сумын ЕБС-ын 5-р ангийн сурагчид ардын авьяастан Х.Машбат Ж.Амартүвшин  Б.Баярбат, Дэгжин хамтлагийн бүжигчид нар сумын иргэдэд урлагийн тоглолтоо толилууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19