Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн иргэдтэй уулзаж, малын бэлчээр, отрын бүс нутагтай холбоотой асуудлаар санал хүсэлтийг нь сонслоо.
Нугаар багийн газар нутгийн гуравны хоёр нь Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын нөөц нутагт багтдаг. Сүүлийн жилүүдэд тус нутагт газрын гарц муудаж, мал бэлчээхэд хүндрэлтэй болж байгаагийн зэрэгцээ өөр аймаг сумаас оторлохоор ирсэн малчид дүрэм журмаа мөрддөггүй, эмх замбараагүй, сэтгэлгүй хандаж, малын сэг зэмээ устгахгүй, хугацаандаа отрын нөөц нутгийг чөлөөлдөггүй зэрэг хүндрэлтэй асуудлууд байгааг нутгийн малчид хэлж байлаа. Тиймээс аймаг дундын отрын бүсэд багтсан түүхийн дурсгалт газруудаа тусгай хамгаалалтад авхуулах саналтай байгаагаа иргэд энэхүү уулзалтын үеэр дэвшүүлэв.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Г.Мөнхцэцэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяр, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар ажиллаж байна.
АДМИН







Нийгэм




