Dark Light
Нийгэм | 2023-06-24

ЭСЯ: ОХУ-ын хотууд руу шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч буй иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. Мэдээлэлд: 

"Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа авч хэрэгжиж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өдөр мэдэгдэл хийж “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

- Элчин сайдын яам +74956906792

- Консулын хэлтэс +74992411548"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19