Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланч Ч.Пэрэнлэй сүүлийн 4 жил нийт 13 км талбайд ойн зурвас байгуулж, 4200 га буюу 236 км-тэй тэнцэхүйц талбайг хашаажуулжээ. Үүний зэрэгцээ улиас, хайлаас, нарс зэрэг 250 мянган мод бүхий мод үржүүлгийн аж ахуй байгуулж, хөрсөө хамгаалах ажилд цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулж байна.
Тариан талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулснаар:
- Хөрсөө хамгаалах
- Сүрлэн хучлага үүсгэж хөрсний чийгийг хамгаалах
- Хөрсний үржил шимийг сайжруулах
- Ингэснээр уринш боловсруулах талбайн хэмжээг бууруулж
- Сүүлийн 5 жилд нэг га-гаас 25-30 центнер ургаж хураан авч
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой тариалан эрхлэх боломжийг бүрдүүлжээ.


АДМИН







Нийгэм




