Dark Light
Нийгэм | 2023-06-25

Е.Чингисээс фортуна Н.Батбаярт доллар шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингис хаан 1,5 тэрбум доллар илгээсэн гэж Фортуна Н.Батбаяр тоглосон шинжгүй хэллээ. Эзэн богдын өндөр их нэрийг барьж, 1,5 тэрбум долларын өр тавьснаа Чингис хаан өөрөө бирж дээр мөнгө босгож, банкин дээр очоод, нааш нь доллар шилжүүлсэн гэх нь холгүй хууч хөөрлөө. “Фортуна” Н.Батбаярын хүүрнэсэн үлгэр, хошин мэдэгдлээс үзвэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 12-р сарын 6-ны өглөө түүнд мессеж ирүүлж, Хэнтийн Дадал сумын харьяат, төрийн тэргүүн Е.Чингис доллар явуулсан шүү гэсэн гэж ойлгохоор байна. 

Их хааны нэрийг барьж, 1,5 тэрбум долларын өр тавьж, Хөгжлийн банкны олгосон зээлийн дийлэнх нь эргэн төлөгдөөгүй, улайсан данс, цайрсан үйлдэл болсон юм. Хааны нэрийг барьж авсан өрийг гудамд 2 сарын настай цэцэг тарих, ЭЗХЯ-ны нягтлан ёолкондоо гоё даашинзтай ирсэн гэж 3 саяар шагнах, сонгогдсон тойрогтоо өнгийн хавтангаар гудамж чимэглэх гэх мэтээр салхинд хийсгэсэн юм. Хөгжлийн банкны шүүх хурал Улаанбаатар чуулгын танхимд 2 сар гаруй хугацаанд хөгжилтэй, хөгийн, эмгэнэлтэй, инээдэмтэй үг хэл, өчиг мэдүүлэг дүүрэн үргэлжилж байна. Өнөөдөр Хөгжлийн банк 2,4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, талаас илүү буюу 1,4 их наядынх нь хугацаа хэтэрсэн. Эрлийн үзүүрт Эрдэнэбат болж “Эрэл” компанийн 204 тэрбум, “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Хөтөл”-тэй холбоотой 381 тэрбум, их хааны нэрээр авсан мөнгөөр мөрийтэй тоглосон “Бэрэн”-гийн өр 187 тэрбум төгрөг байна. Хөгжлийн банк 730  сая долларын өр барагдуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19