Dark Light
Нийгэм | 2023-06-25

С.Эрдэнийн хүргэн буяны замыг нүгэл болгов уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

С.Эрдэнийн хүргэн, жолооч, бие хамгаалагч, дүү нь буяны үйлсийг нүглийн үйлдэл болгож, өөрийг нь  бүлэглэн зодсон тухай иргэн Т.Хаянхярваа илчлэн ярилаа. С.Эрдэнийн хүргэн, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга асан Г.Энхболд нар Архангайн засаг дарга агсан Д.Золжаргалын  гэгээн дурсгалд зориулж суварга босгохоор явах замдаа замдаа нэгнийгээ нүдэж нүгэл нь нүдээрээ гэдэг шиг нүдийг нь тэс цохисон гэж мэдээлэв. Т.Хаянхярваа нүдэндээ хоёр удаа мэс засал хийлгэсэн ч шүүх шинжилгээний хүрээлэн гэмтэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. С.Эрдэнэ чи намайг мөнгөөр ч, хуулиар ч барахгүй, намайг Женко ч бараагүй гэж даам гарсан ажээ. 

Баянгол дүүрэг бүхлээрээ Эрдэнэ вангийн хошуу мэт байсан бөгөөд хүргэн нь хуучны ёсоор ноёны охинтой суусан хүн тавнан болдог шиг Г.Энхболд ИТХ-ын даргаар сонгогдож байсан юм. Т.Хаянхярваагийн хэлж байгаагаар 2 удаа хагалгаанд орсон, болор нь гэмтсэн, нөхөөс тавиулсан, яс нь хугарсан, 20 хэдэн хоног эмнэлэгт хэвтсэн, өрөөсөн нүднийх нь хараа муудаж, нуух гоождог болсон гэж байна.

С.Эрдэнийг сайд байхад Б.Ундармаа “Капитал” банканд нийгмийн даатгалын мөнгийг 6 хувийн хүүтэй байршуулдаг, 6 хувийг нь шагналд нь өгдөг байсан гэж мэдүүлсэн талаар хэлээд модон сандлаар нохой шиг зодуулсан гэж Т.Хаянхярваа сошиал сүлжээнд мэдэгдсэн юм. 

Г.Энхболд С.Эрдэнийн жолооч байхдаа охинтой нь суусан, төрийн алба хашихаасаа өмнө төрийн шоронгоор орж гарч явсан гэх зэрэг ноцтой зүйлсийн талаар Т.Хаянхярваа хөндлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19