Dark Light
Нийгэм | 2023-06-25

Сайн жолооч үнэмлэхтэй муу жолооч

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Осолгүй манлай, олныг хирдхийлгэгч, үлгэр жишээ, үнэнхүү соёлт тээвэрчин Л.Чинбат “Сайн жолооч” өргөмжлөлөөр шагнуулж байжээ. Тээврийн цагдаагаас “Сайн жолооч” өргөмжлөл гардсан Л.Чинбат Ланд 200 машинаар морьтой, мотоциклтэй хүн дайрч унагахаар хөөснийхөө дараа ард түмнээс бол “Муу жолооч” хоч хүртсэн. Хэрвээ “Сайн жолооч” өргөмжлөлийг нь хүчингүй болгохгүй бол “Муу жолооч” үнэмлэх батламж гардуулахад хүргэж болзошгүй. Соёлын сайд Ч.Номингийн аавын соёлгүй үйлдэл дотоодын сошиал сүлжээнээс хальж гадаадын хэвлэлд гарсан. Online daily хэмээх хэвлэлд гадаадын алдартай шоуны франчайз эрхийг Монголд эзэмшдэг үндэслэлээр Соёлын сайдаар томилогдсон Ч.Номингийн шийдвэрүүд шүүмжлэл дагуулж, мэргэжилтнүүд, олон нийт түүнд итгэхгүй байна гэж бичжээ.

Л.Чинбат өглөөнөөс үдэш болтол ажилладаг захирал, их л даруухан эр гэх  зэргээр сошиал сүлжээнд өмөөрүүлэн магтуулах аян явуулж байгаа боловч үдийн цайнаар хүн дайрахаар хөөж болохгүй гэх зэргээр иргэд хариуг нь барьж байна. Сошиал сүлжээнд олон хүн ятгах тусам нь нягталж, суртал ухуулгад нь судсаа бариулахыг хүсэхгүй байна. Л.Чинбат багийн засаг даргыг малын хулгайч гэж мэдэгдсэн ч өөрсдөө бичлэг хийж цацдаг, өөрсдөө цагдаа дууддаг усан тэнэг сайн эрс бүү хэл муу эрс ч байхгүй юм. Л.Чинбатын Ландаа зэвсэглэсэн морьт механикжуулсан бригадыг Сэлэнгийн нутгаас албадан гаргасан байна. Хөдөлмөрийн баатрын үйлдэлд нь цагдаагаас 4 үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19