Dark Light
Нийгэм | 2023-06-25

Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар оройлон хонь чоно болон үзэлцэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний бөхөд Ховдын хоёр харцага гэж нэршил саяхныг болтол байсан шиг Ховдын хоёр гишүүн, хоёулаа гаалийн байцаагч түшмэл асан Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар  оройлон хонь чоно болон үзэлцэж байна. Үндсэн хуулийн цэц хуурамч түлшнийхний талд худлаагаасаа биш жинхэнээсээ байж, Онцгой албан татварын хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Гаалийн байцаагч асан Б.Пүрэвдорж хуурамч бензинийхэн 75 хувийн шатахуун дээр 25 хувьд нь нафта гэх мэт бодис хольдог, татвар төлдөггүй, машин техник эвдэж, агаарт хүнд металл цацаж бохирдуулдаг гэж мэдэгдсэн бол гаалийн Ш.Адьшаа хуурамч түлш шатахууны улмаас учирсан хохирол, тодорхой баримт, акт дүгнэлт байхгүй, яагаад зах зээлд гуравдагч орныг оруулахыг хүсэхгүй байгаа юм гэх зэргээр мэтгэлцсэн юм. Хуурамч бензиний талд жинхэнэ бензин зардаг гэх Ц.Анандбазар байгаа нь сонирхол татна. Ц.Анандбазар нүүрсний хулгай дэгдэх хүртэл ганцаараа болон олон бүсгүйчүүдтэй баавгай мэт хурхирч байсан бөгөөд ичээнээсээ гараад ууртай байгаа хүн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19