Dark Light
Нийгэм | 2023-06-25

Хэрэгжихгүй хууль баталснаас хэрэгждэггүй хөтөлбөр баталсан нь дээр гэж УИХ үзлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хэлтэй бол хөлтэй”  гэж хэлэлцэж ирсэн бол хэлний талаарх хэлтэй хөлтэй, хэлгүй хөлгүй хэрүүл дажин өрнөлөө. Хэлтэй хэлгүй гишүүд хөлтэй хөлгүй хэрүүл хийсний хэлгүй бол хөлтэй, хэлтэй бол хөлгүй байхаар болж англи хэлийг хуульчлах санал уналаа. 

Нэг талаас бага ангиас нь инглиш заах баталлаа гэхэд хөдөөгийн сум багт хичээл заах багш олдох уу, хэрэгжих баталгаа байна уу гэдэг асуудал. Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн хүүхдүүд явдаг хувийн өндөр төлбөртэй сургуулиудад англи хэл багаас нь заагаад, ардын хүүхэд ялгаварлагдаж үлдэх үү? гэдэг асуулт байна. Хууль баталсан ч хэрэгжихгүй юм бол хөтөлбөрт тусгамагц өөрөө хэрэгжээд явчих баталгаа ч бас байхгүй байна. Хэрэгжихгүй хууль баталснаас хэрэгждэггүй хөтөлбөр баталсан нь дээр гэж УИХ үзлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19