Dark Light
Нийгэм | 2023-06-25

"Эх оронч сурагч" зорилтод төсөл Халх голд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, бахархлыг тээгч байх, улс орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалж, экосистемийн тэнцвэртэй байдал, тогтвортой хөгжлийг хангах зорилготой “Эх оронч сурагч” зорилтот төсөл хэрэгжиж байгаа билээ. Төсөлд  Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас сурлага, сахилга, урлаг, спортоороо манлайлсан ахлах ангийн 40 сурагч, төслийн 17 гишүүний хамт Хилийн цэргийн 0198 дугаар ангид зочилсон юм. 

“Эх оронч сурагч” зорилтот аялалд оролцож буй баг, хамт олныг ангийн байрлалд цэргийн үлээвэр хөгжимтэй ёслол төгөлдөр хүлээн авч, цэргийн байранд байрлуулж, ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс ангийн танилцуулга хийж хилчдийн албаны онцлогийг танилцуулж, эх орны сэдэвтэй уран бүтээлийн дээжээс хүргэлээ. Мөн төсөлд оролцож буй сурагчдыг  Монгол Улсын хилийн Сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цэрэгжлийн буухиа тэмцээнийг зохион явж ирээдүй болсон хойч үедээ бага ч гэсэн цэргийн амьдралын онцлогоос танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19