Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж, байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянхаан, Долоод, Хэрлэн тооно багийн малчид, иргэдийн төлөөлөл 80 гаруй малчинтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтийг нь сонслоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийн саналыг хүлээн авснаас гадна аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай хамтран отрын бүс нутагт мөрдөх дүрэм журмыг сахиулахад анхаарах, отрын бүсээс цаг хугацаандаа гараагүй, өнжсөн малчдыг албадан гаргах, сахилга хариуцлага тооцон ажиллахаар боллоо
АДМИН







Нийгэм




