Dark Light
Нийгэм | 2023-06-25

Хэрлэн, Ховд, Хархираа голууд үерлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэж байна.

Мөн Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 45 см давсан хэвээр байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Хэрлэн голын эхээр усны түвшин 5-10 см нэмэгдэж, Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19