Dark Light
Нийгэм | 2023-06-25

О.Цэцэнцэнгэл хүрэл медль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Улаанбаатар Их дуулга-2023" тэмцээний сүүлийн өдөр +100 кг-ын жинд Хилчин спорт хороо, Женко клуб, ЖИ-МОБАЙЛ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокоуриг этэх мэхээр цэвэр буулгаснаар Гранд Слам ангилалаас 5 дахь медалиа хүртлээ. Үүнээс өмнө О.Цэцэнцэнгэл Их дуулга тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртээд байсан юм. Ингэснээр Монгол Улс "Улаанбаатар Их дуулга-2023" тэмцээнийг 2 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19