Dark Light
Нийгэм | 2023-06-25

Хотын Ерөнхий менежер Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээг зохион байгуулах салбар хорооны дарга, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийг хангуулахаар хариуцсан байгууллагуудын хамт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллалаа.  

Тохижилт, үйлчилгээний байгууллагууд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэлсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК  кабелийн холболт, нэмэлт шугам сүлжээ, “Гэрэлтүүлэг чимэглэл” компани гэрэлтүүлгийг, Замын цагдаагийн газар зогсоолын ажлыг төлөвлөж, хөдөлгөөн зохицуулах тэмдэг тэмдэглэгээг байршуулахаар ажиллаж байна.  

Үндэсний их баяр наадмыг угтан  Хүй долоон худагт хийгдэх тохижилтын ажлыг  Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ хариуцан ариун цэврийн байгууламж, асар, үзэгчдийн суудлыг засан шинэчлэх зэрэг тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Наадмаар ажиллах хүнсний болон хүнсний бус худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ цэгүүдийн төлөвлөлт 6 дугаар сарын 28-ны өдөр бэлэн болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19