Dark Light
Нийгэм | 2023-06-26

Зусланд амрагч хүүхдүүдийг соёлын өвийн хөтөлбөрт хамруулж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Соёлын байгууллагуудаас зусланд амарч буй хүүхдүүдэд Нүүдлийн ахуй, үндэсний өв, соёл, уламжлалыг сурталчлан таниулах соёлын өвийн хөтөлбөрийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж эхэллээ.

Хамгийн эхний хөтөлбөрт Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул зэрэг төвийн бүсийн 5 аймгийн хүүхдүүдийн чуулга уулзалтад оролцож буй Тусгай ээлжийн 280 хүүхэд хамрагдсан байна. 

“Монгол бахархал” соёлын өвийн хөтөлбөрөөр аймгийн Музейгээс Үндэсний уламжлалт тоглоом наадгай "Хорол, Үйчүүр", "Чүүчамай", "Дөрвөн бух", "Тэмээн таваг" зэрэг хөлөгт тоглоомуудыг зааж сургасан бол аймгийн Хүүхдийн номын ордноос “Угийн бичиг” гэж юу вэ? “Түүнийг хэрхэн хөтлөх, ураг төрлөө танин мэдэхүй” сэдвээр хүүхэд багачуудад сургалт хийж мөн монгол гэрийн бүтэц зохион байгуулалт, монголчуудын уламжлалт ахуйн талаар хүүхдүүдэд танилцуулсан байна. 

Цаашид буюу энэ сарын 27-ны өдрөөс эхлэх Зулзага зуслангийн ээлж бүрд Соёлын өвийн хөтөлбөрийг зохион байгуулах бөгөөд манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг ардын уламжлалт тоглоом наадгайг зааж, угийн бичиг хөтлөх анхан шатны ойлголт мэдлэг олгож, Бий биелгээ заахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19