Dark Light
Нийгэм | 2023-06-26

“Ховд” голын усны түвшин нэмэгдэж 3 хүн, 50 бод мал усанд боогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Мөрөн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 95 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т “Ховд” голын усны түвшин нэмэгдсэний улмаас арал хэсэгт 3 айл өрхийн 3 том хүн, 50 бод мал усанд боогдсон тухай дуудлагыг 6 сарын 25-ны өдрийн 11:38 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авсан. Алба хаагчдыг очиход малчин А /41 настай, эрэгтэй/, Н /45 настай, эрэгтэй/, М /38 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг 6 цаг 10 минут ажиллаж завиар зөөвөрлөн, 3 гэрийг нүүлгэн шилжүүлж, 50 бод малыг тууж гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08