Dark Light
Нийгэм | 2023-06-26

Орхон голд осолдсон эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар “Орхон” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 6 сарын 25-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн М /25 настай, эрэгтэй/-г 6 сарын 25-ны өдрийн 14:26 цагаас мөн өдрийн 21:35 цаг хүртэл “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл “Орхон” голын 3 м-ийн гүн усанд 4 удаа шумбаж, завиар усаар урсаж, эрэг дагуу явганаар 42 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт түр зогсоосон. 6 сарын 26-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 05:35 цагт осолдсон газраас баруун хойд зүгт 6 км-т /солбицол: 50 14’27.2544’’N, 106 9’59.9256’’E/ голын усан дотроос цогцсыг олж гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08