БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг түшиглэн говийн бүсийн аймгуудын "Оюутан цэрэг" сургалтын цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өдөр тутмын цагийн хуваарийн дагуу соёл хүмүүжлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Төлөвлөгөөний дагуу цэргийн дүрэм, Монголын түүх, танин мэдэхүйн сэдвээр асуулт, хариултын "АХА" тэмцээн, "Олс таталт"-ын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион явуулахад "АХА" тэмцээний тэргүүн байрт Өмнөговь аймгаас татагдан алба хааж буй І мото буудлагын салааны байлдагч П.Чинболор, дэд байрт Дундговь аймгаас татагдан алба хааж буй байлдагч Т.Буяннэмэх нар мэдлэг, оюун ухаанаараа бусдыгаа манлайлав.
Харин багаар ажиллах чадвар, хүч чадал, тэсвэр тэвчээрээ сорьсон олс таталтын тэмцээнд байлдагч Б.Ууганбаатар ахлагчтай | мото буудлагын салааны баг тамирчид тэргүүн байр, байлдагч Ш.Сүрлэг ахлагчтай II мото буудлагын салааны баг тамирчид хамт олноо манлайлан амжилттай оролцсон юм.
АДМИН







Нийгэм




