Dark Light
Нийгэм | 2023-06-26

Б.Алтанзул: Хохирогч эмэгтэйн нөгөө нүд мөн хараагүй болно гэсэн дүн шинжилгээ гарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Синдерелла клиник" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэнийг төлөөлж Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч Б.Алтанзул, Х.Минжмаа нар мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Б.Алтанзул: "Манай үйлчлүүлэгч 2022.10.25-нд  Синдерелла клиник эмнэлгээр үйлчлүүлсэн. Гэвч эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж дотор нь муухайрах шинж тэмдэг илэрч УГТЭ-ээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан ч эмнэлзүйн оношоор 99 хувийн хараа алдалттай болсон. Энэ нь олон жил явцад нөгөө нүдэндээ нөлөөлж, зүүн нүд нь мөн хараагүй болно гэсэн дүн шинжилгээ гарсан. 

Синдерелла клиник эмнэлгийн тухайд эмчилгээний стандартын шаардлага, удирдамжгүйгээр буюу үүсэж болох нөхцөл байдлын тухай огт дурдалгүйгээр анхаарах асуудал болон эмчилгээний дараа гам барих зэргийг л тусгасан байгаа нь Олон улсын стандартад огт нийцэхгүй байна. Хохирогч эмэгтэйн хувьд 30 гаран настай, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй охинтой, 70 орчим насны ээжтэйгээ гурвуулаа амьдардаг өрхийн бүх хэрэгцээгээ залгуулдаг байсан бол одоо тус айлын эдийн засгийн болон цаашид үүсэн бүхий л нөхцөл байдал зогсонги байдалд орлоо. 

Өмгөөлөгч Г.Минжмаа: "Тус эмнэлэг олон нийтийн сүлжээнд хохирогчийг 500 сая төгрөг авчихаад ахиад сүрдүүлээд мөнгө нэхэж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Өнөөдрийн байдлаар бид тус эмнэлгээс 60 мянган долларыг л авсан. Тухайн мөнгийн өгөхдөө ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад хандахгүй гэсэн албан ёcны мэдүүлэг бичгээр авч байж өгсөн. Гэвч одоогийн байдлаар  Герман болон Непал улсад хийлгэсэн эмчилгээнд нийт 110 мянган доллар зарцуулсан байна. Мөн Дэлхийн томоохон гоо сайхны эмнэлгүүдэд ч зөвшөөрдөггүй цэгт филлэр хийсэн нь хамгийн том алдаа болсон. Мөн тус тарилгыг хийдэг зөвшөөрөл бүхий улс орнуудын жагсаалтанд Монгол улс байхгүй байна. Үүнийг хаанаас зөвшөөрлийг авсан бэ гэдэг асуудал маш эргэлзээтэй байна.

Түүнчлэн хэвлэл мэдээлэлд хандсанаас хойш бидний дата мэдээлэлд халдаж байгаа. Үүнийг бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байна. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд нь ажлаа үнэн зөв хийж, асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэж байна. Мөн энэ байгууллагад эмнэлзүйн зөвшөөрөл өгсөн газарт хяналт шалгалт хийхийг шаардаж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19