Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, Санхүүгийн тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагууд хамтран “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” арга хэмжээг 2023 оны зургаадугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Тус арга хэмжээний үеэр нийт зургаан хэлэлцүүлэг өрнөж, ногоон санхүүжилт, холимог санхүүжилт, санхүүгийн тогтвортой, ил тод байдлын тайлагнал, эрчим хүчний үр ашиг, барилгын эрчим хүчний хэмнэлт зэрэг өргөн сэдвийн хүрээнд дотоодын болон олон улсын байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас оролцож эрчим хүчний хэмнэлтийн талаар хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар холбогдох мэдээллийг өглөө.
АДМИН







Нийгэм




