Dark Light
Нийгэм | 2023-06-26

Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлтийг эхлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Усны үндэсний зөвлөлгөөн"-ийг хийсэн бөгөөд зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрийн мөрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна. 

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна. 

Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр 2023.05.03-ны өдөр Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг бүрмөсөн зогсоосон. 2023.05.09-ний өдрөөс эхлэн Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлт хийж эхлүүлээд байна. 

Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулна. Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19