Dark Light
Нийгэм | 2023-06-26

Шүүх: Л.Аззаяаг хахууль авсан гэм буруутайд тооцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар чуулгын танхимд хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж буй Хөгжлийн банкинд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулж байна.

Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Аззаяа Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 22.4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Шүүгдэгч Л.Аззаяа нь Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19