Dark Light
Нийгэм | 2023-06-26

УБТЗ өөрсдийн үйлдвэрлэсэн сандлыг паркт байршууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковын санаачилгаар Төв засварын үйлдвэрийн хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнд өөрсдийн үйлдвэрлэсэн сандлыг байршууллаа. Тус сандлыг Төв засварын үйлдвэрийнхэн өөрсдөө зураг, загвар дизайныг нь гарган нэг ширхгийг 700 орчим мянган төгрөгт багтаан үйлдвэрлэжээ.  

УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага. Тэр чинээгээрээ нийгмийн хариуцлага өндөртэй хамт олон. Дээрх үйл явдал нь УБТЗ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй олон ажлын нэг жишээ юм. 

Цаашид УБТЗ ХНН Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй тогтмол хамтран ажиллахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зарим нэг төсөл, хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх боломжтой талаар талууд ярилцав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19