Улаанбаатар чуулгын танхимд хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж буй Хөгжлийн банкинд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулж байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбыг шүүхээс НВЦ ХХК зээл авах шалгуурыг хангаагүй байхад эдийн засгийн давуу байдал олгосныхоо хариуд НВЦ ХХК-ийн захирал Н.Баатарбилэгээс Month blanc брендийн хэтэвч хахуульд авсан, Бишрэлт ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Ариунболдын хамаарал бүхий Монгол мах экспо компанийн хэрэгжүүлж буй төслийг болон Монгол эм концерн компанийн зээлийн хүсэлтүүдийг ТУЗ-д хэлэлцүүлж Month blanc брендийн үзэг авч, хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцсон байна.
АДМИН







Нийгэм




