Dark Light
Нийгэм | 2023-06-26

Н.Батбаярт холбогдох Хөгжлийн банкны хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг танилцуулж байна. 

Прокуророос түүнийг гурван үндэслэлээр яллагдагчаар татаад байсан бөгөөд шүүхээс уг нөхцөл байдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцсон байна. 

Энэ үеэр: 

Шүүгдэгч Нямжавын Батбаяр нь Эдийн засаг, Хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга, захирал нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК, Энержи Ресурс ХХК-иудаас барьсан замыг өндөр үнээр худалдан авч Хөгжлийн Банканд их хэмжээний хохирол учруулсан, 36 тэрбум төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон, 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга н.Шинэбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр үгсэн хуйвалдаагүй ч үйлдлээрээ нэгдэж Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал олгож Хөгжлийн Банканд 44 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан, 

Монрөүд ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруугүйд тооцов" хэмээн танилцуулав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19