Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, “Замын хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км, сумын төвөөс урд зүгт 1 км/-т 6 сарын 26-ны өдрийн 22:12 цагаас 6 сарын 27-ны өдрийн 00:24 цаг хүртэл усархаг аадар бороо орсны улмаас айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 6 сарын 27-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Л-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн Д-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин мөн 3х4 хэмжээтэй зоорь үерийн усанд автсан байсныг 02:10 цаг ажиллан ус соруулах насос ашиглан нийт 3.6 тн усыг соруулж, үерийн усанд өртөж болзошгүй байсан Б /2 настай, эрэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргажээ.
АДМИН







Нийгэм




