“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Хүний хөгжил” 2 дугаар зорилтын 2.1.22 дахь заалт, БШУ-ны сайдын 2021 оны А\222 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль бүрд мэргэшсэн сэтгэл зүйч ажиллуулах, сурагч болон багш, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “Боловсролын сэтгэл зүйч”-ийг ажиллуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 3 сургууль нэгд нь мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна.
2023-2024 оны хичээлийн жилд сэтгэл зүйч шинээр ажиллуулах хүсэлтэй аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 2023 оны 07 сарын 01-ний өдрийн дотор албан бичгээр хүсэлтээ илгээх ба цаашид энэ өдрөөс хүсэлт илгээсэн ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийн материалыг хүлээн авч мэргэшүүлэх сургалтад хамруулан ажлын байранд урина.
АДМИН







Нийгэм




