Dark Light
Нийгэм | 2023-06-27

"Багш хөгжлийг дэмжих модуль сургалт"-ын үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын “Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай” 2022 оны 91 дүгээр тогтоол, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын “Заавар батлах тухай” 170 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар “Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилт, түүнийг зарцуулах заавар” батлагдаж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан бүр ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бүрдсэн. 

Энэхүү бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны А/211 дүгээр тушаалаар багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих 80 байгууллагын 111 сургалтын модулийг баталгаажуулж APLUS сургалтын цахим платформд 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 111 модуль сургалтыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр сургалтуудад ерөнхий боловсролын 661 сургуулийн 29495 багш, 2221 удирдах ажилтан, 887 цэцэрлэгийн 6830 багш, 1300 удирдах ажилтан, нийт 39846 багш, удирдах ажилтан (давхардсан тоогоор 90483) хамрагдсан байна. 

Тус модуль сургалтын үйл ажиллагаа, сургалтын үнэлгээг “Партнерс” баг 2023 оны 4 дүгээр сарын 2-оос 2023 оны 6 дугаар сарын 14-ны хооронд хийж гүйцэтгэсэн. 

Модуль сургалтын үнэлгээг Хөгжлийн тусламжийн үнэлгээний арга зүйн дагуу сургалтын үйл ажиллагааны хамааралтай байдал, үр өгөөж, үр ашиг, үр нөлөө, тогтвортой байдлыг тусгайлан бэлтгэсэн тоон судалгааны болон гүнзгийрүүлсэн асуултуудын тусламжтай үнэлэхэд сургалтад хамрагдсан багш, удирдах ажилтнууд модуль сургалтыг ерөнхийд нь 80 (B) үнэлсэн байна. 

Үндэсний түвшинд цахим сургалтыг амжилттай зохион байгуулж, цаашид тогтвортой үргэлжлүүлэх суурийг сайн тавьсан байна гэж үнэлгээний тайланд дурджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19