Тарваган тахал өвчин нь үхэлд хүргэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг, тарвага болон жижиг мэрэгч амьтад, тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг.
2020-2022 онд тарваган тахлаар 9 хүн өвчилж 4 нь нас барсан. Нас баралтын үндсэн шалтгаан нь тарвага агнаж өвчих явцдаа халдвар авсан, мах дотор эрхтнийг хэрэглэсэн, голомтот нутгаас тулам, мах зөөвөрлөж хэрэглэсэн, эмнэлэгт оройтож хандсантай холбоотой байна.
2023 оны байдлаар Монгол орны 17 аймгийн 81 сум тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна.

АДМИН







Нийгэм




