Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлөөгүй Д.Эрдэнэбилэг хилээр гарсантай холбоотойгоор ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат мэдээлэл хийлээ.
Тэрээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохиролтой холбоотой хэргийг АТГ дөрөв дэх жилдээ шалгаж байна. 2022.12.28-ний өдөр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023.02.09-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд 14 хоногийг хугацаанд Сингапурт эмчилгээ хийх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасан байсан. Энэ хүсэлтийг засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар буюу бидэнд огт мэдэгдэлгүйгээр СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүх 3 тэрбум төгрөгийн барьцаа авч шийдэж өгсөн. Үүний дараагаар 2023 оны 4 сард прокуророос хэргийн гол яллагдагч Д.Эрдэнэбилэг Монголд байхгүй гэх үндэслэлээр хэргийг буцаагаад АТГ-т илрүүлсэн. Эрдэнэтийн 49 хувь дээр 4 их наядын хохирол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наядын хохирол, Цемент шохой хөтөл дээр 300 тэрбумын хохиролтой нийт 7 их наядын хохиролтой хэргийн яллагдагчийг хилээр гаргаад явуулсан. Тиймээс бид энэ үйл явдалд шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй гэж хардаж байгаа учраас АТГ-т 3 төрлийн хүсэлт гаргаж байна. Үүнд
1. Уг хэргийг шийдвэрлэсэн СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийг шалгаж өгөх
2. Үлдсэн 20 хэрэгт холбогдогчийн хувьд шүүхээс ямар арга хэмжээ авсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж өгөх
3. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хохирлууд үүсэж байна. Иймээс хохирол тооцож өгөх хүсэлтийг гаргаж байна" гэв.
АДМИН







Нийгэм




