Dark Light
Нийгэм | 2023-06-27

Цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 148 алба хаагч ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөө өглөө 08:00 цагт шуурхай хуралдаж, үүсэн нөхцөл байдлын цаг үеийн мэдээлэлтэй танилцан, зарим нэг асуудлыг шийдвэрлэлээ. 

Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 148 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч 3 тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгааг албаныхан хэллээ. 

БОЭТ-д 232 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд 5, хүчил төрөгчийн өндөр хэрэгцээтэй зургаан өвчтөн байна. Түүнд шаардлагатай хүчил төрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэхээр өөрийн нөөцдөө тулгуурлан 100квт үүсгэгч суурин генератор, зөөврийн жижиг 5 моторыг ажиллуулснаар өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 30 хувийг ханган ажиллаж байна. Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн нэн яаралтай биш үйлчилгээг түр зогсоожээ. 

Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцлөх асуудал үүсэж байгаа учир усны даралт унах, орон сууцанд 3 давхраас дээш ус очихгүй байх нөхцөл байдал бий болсон байна. Усны нөөцийн эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд иргэд усны ачаалал үүсгэхгүй байхыг Онги ус сувгийн газраас анхааруулж байна. 

Дээрх хоёр салбарт дизель түлшний нөөц хангалтад дэмжлэг үзүүлж, цаашид моторын нөөц бүрдүүлэлт дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн цаг уурын давагдашгүй хүчин зүйлд сумдын аваарын дизель, гэрээт байгууллагуудын түлшний нөөц зэрэг асуудлын бэлэн байдалд үнэлгээг гаргаж ажиллахыг үүрэг болголоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19