Dark Light
Нийгэм | 2023-06-27

Эл өдөр сан тавиулах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх: 04.55-20.55

Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 10, Салхины эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19