Dark Light
Нийгэм | 2023-06-27

Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн. Тэднээс 2 үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа.  Энэ бол 5 дахь удаагийн сургалт юм. 

Сургалтаар 14 хоног ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж, танхимаар: 

- Боловсролын сэтгэл судлалын үндэс 

- Сэтгэл судлалын судалгааны арга зүй 

- Хүүхдийн сэтгэцийн оношилгоо 

- Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ

- Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

- Нөлөөллийн үйл ажиллагаа

- Хяналт шинжилгээ 

- Үнэлгээ гэсэн модуль хичээлүүдийг практикт ашиглах арга зүйг эзэмшлээ. 

Мөн 2023-2024 оны хичээлийн жилд сэтгэл зүйч ажиллуулах сургуулиудын хүсэлтийг энэ өдрүүдэд хүлээн авч байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19