Dark Light
Нийгэм | 2023-06-27

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жил, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг 4 жилээр хаслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байна. Хуралдаанаар: 

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг Үндэсний дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргасан байна. 

Тодруулбал: Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд үлдсэн бөхчүүдээс явцын шинжилгээ авсан ба уг шинжилгээнд Улсын Арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн юм. 

Харин Сар шинийн барилдааны дараа явцын шинжилгээ нийт 11 бөхөөс авснаас Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допинг илэрчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19