Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Хурандаа Б.Батзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр "2023.06.16-ний өдөр Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг сурагчдын дотуур байранд сурагчид бэлгийн хүчирхийлэлд өртдөг талаар мэдээлэл тавигдсан. Баянгол дүүргийн цагдаагийн газар гомдол мэдээллийг бүртгэн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий 3 хүүхэд байсан. Мөн тухайн асуудалд холбогдсон байж болзошгүй 4 хүүхэд байсан. Ийнхүү хойшлуулшгүй ажиллагааны явцад холбогдох саналыг УЕПГ-т танилцуулснаар хэргийн харьяаллыг мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.
Одоогийн байдлаар ШШГЕГ-аас хохирогч 3 хүүхдийн шинжээчийн дүгнэлт гарсан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Мөн цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтраад ажиллаж байна" гэв.
АДМИН







Нийгэм




