Dark Light
Нийгэм | 2023-06-28

Ахлагч нарын ур чадварыг нэмэгдүүлсээр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 017 дугаар анги "Техник, технологийн политехникийн коллеж"-той хамтын ажиллагааны хүрээнд зарим ахлагч нарыг барилгын мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн боловсролын хөтөлбөрт хамруулан 2022-2023 оны хичээлийн жилд 8 ахлагч 5 мэргэжлээр суралцаж төгслөө. Мөн цаашид Зэвсэгт хүчинд ахлагчийн албанд томилогдон ажиллах хүсэлттэй 10 хугацаат албаны түрүүч, байлдагч нар 4 барилгын мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдан амжилттай төгссөн юм.

Дашрамд дурдахад "Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2024"-т тусгагдсан дээд боловсролтой ахлагчийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд 4 ахлагч барилгын техникч мэргэжлээр суралцаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19