Dark Light
Нийгэм | 2023-06-28

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Давосын чуулга уулзалтад оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Вилл МкГолдрик БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдаж байгаа 2023 оны Зуны Давосын чуулга уулзалтын үед  БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр ноён МкГолдрик TNC байгууллагын санаачилгаар Монгол Улсад хэрэгжүүлэхээр зорьж байгаа “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр (PFP)”-ийн хэлцлийн шатанд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, БОАЖ-ын сайдтай санал солилцлоо. 

Талууд PFP-ийн хүрээнд хэрэгжих Байгаль хамгааллын итгэлцлийн сан, байгаль хамгааллын төлөвлөлт, санхүүжилтийн загвар, тогтвортой санхүүжилтийн механизмууд болон шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх боломжуудын талаар харилцан ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд ноён МкГолдрик Б.Бат-Эрдэнэ сайдад хандаж PFP хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19