Dark Light
Нийгэм | 2023-06-28

Голууд үерийн аюултай түвшнийг 5-40 см даван үерлэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хараа, зүүн хажуугийн Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг 10-35 см давсан байна. Харин Хархираа гол үерийн түвшнийг 5 см, Ховд гол үерийн аюултай түвшнийг 40 см давсан хэвээр байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна. Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19