Булган аймгийн ЗДТГ-аас 16 сум, 1 тосгоныхоо цэвэр орчин, байгаль хамгаалах чиглэлийн ажилд онцгойлон анхаарч үе шаттай техник хэрэгслийн хангалтыг шийдсээр байна.
Өнөөдөр Орон нутгийн өмчийн хөрөнгөөр Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Булган, Бугат сумдад улсын их баяр наадмаас өмнө хог хаягдлын тоноглогдсон автомашин нийлүүлэх төлөвлөгөөний дагуу Булган сумын ЗДТГ-т автомашиныг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардуулан өглөө.
Тоноглогдсон нэг автомашины өртөг 71,7 сая төгрөгөөр нийлүүлэгджээ.
АДМИН







Нийгэм




